From: Almas <al...@du...> - 2010-03-26 03:50:15
|
Харин шууд Latin үсгээр нь орчуулаад явах нь аль аль талаасаа дээр санагдлаа. Одоо угаасаа Латин үсэг уншиж чаддаггүй хүн байхгүй шүү дээ. 6 настай пацан-аас 60 настан хүртэл утсаараа Латинаар мсж бичицгээгээд байгаа ;) Shotcut-Дөтлүүр гэж Эрдэнэчимэг эгчийн орчуулах санал их зүгээр санагдаад байсан даа... Товчилбор гэхээр арай л утга зөрөх мэт. Товчлох гэдэг үг дангаараа бол ямар нэгэн юмыг багасгах, хасах гэсэн утгатай байх. Зам товчлох гэж байвал shortcut утгыг илэрхийлэх болов уу. Харин ойр дөт буюу дөтлүүр гэсэн нь илүү бүрэн утга илэрхийлэх юм шиг санагдсан. Keyboard shortcut - Гар дөтлүүр г.м. Ойртуулаад ирж байгаа гэсэн утгаар? (хадуурсанд уучлаарай :) Болдог бол Англи Монгол аль алийг нь давхцуулаад л хийвэл зүгээр байх даа. Гэхдээ гарны товчлолыг тэр бүр бүх зүйлд ашигладаг хүн бараг байхгүй байх. Ойр зуурын Ctrl үүрэг бүхий товчнуудыг л ашигладаг. Тэгэхээр Ctrl бол давхцуулсан нь дээр бололтой. Харин Alt бол OpenOffice-ынх шиг байхад бас болох л байх л даа. Гэхдээ нэг ийм асуудал гарч болох байх Монгол хэлтэй компьютер дээр ажиллаж байгаад өөр хэлтэй компьютер дээр суугаад ажиллахад хэрэглээд сурчихсан shortcut-ууд зөрөх нь их хэцүү байдаг. Жишээ нь GIMP г.м програмын гар дөтлүүрийг өөр болгочихвол хуучин ашигладаг хүмүүст маш хэцүү болно. Тиймээс бас өөр нэг талаас нь харвал заавал давхцуулмаар санагдаж байна. Анх Photoshop хэрэглэдэг байгаад GIMP хэрэглэж эхлэхэд гар дөтлүүрүүд нь зөрөх нь маш хэцүү байсан. Тэр шиг хэл нь өөр болонгуут тэр нь зөрөөд байвал хэцүү ч юм шиг?? Office програм бараг ашигладаггүй, тэр тусмаа гар дөтлүүр хэрэглэж ашигладаггүй болохоор бас сайн мэдэхгүй л байна. Зургийн програм дээр лав хэвшил болсон дөтлүүрүүд маань хэл солиход өөрчлөгдөөд байвал их хэцүү байх... On Wed, 2010-03-24 at 12:02 +0100, Sanligiin Badral wrote: > Өдрийн мэнд, > За ер нь өнөөг хүртэл сайн шийдэгдээгүй, орчуулга бүрт гардаг > асуудлуудыг одоо арилгая! > 1. Эрдээ эгчийн энд бичсэн нэрийн тухай. Оноосон нэрийг орчуулах нь > утгагүй санагддаг. Windows-ыг монголд хүмүүс яагаад Цонх гэж нэрлэж > заншихгүй байна вэ? Учир нь цонх гэсэн утгаараа биш үйлдлийн систем > гэсэн утгаараа хэрэглэддэг тул. Тиймээс Windows/Виндовс гэж авсан шигээ, > бусад програмын нэрсийг ч галигласан нь дээр эсвэл тэр чигээр нь > латинаар бичсэн нь дээр. Латинаар нь авахад нэг сайн тал нь тухайн > програмын физик нэртэй давхцаад хүнд хүрэх нь хамаагүй дээр. Жишээлбэл > Accerciser програмыг хүн хэрэглэе гэж шийдэхэд "apt-get install > accerciser" эсвэл accerciser.tar.bz-г татаж аваад untar хийгээд make > хөрвүүлнэ. Тиймээс миний хувьд "Оноосон нэр"-ийг Латинаар нь үлдээх > саналтай байна. Мөн KDE & GNOME 7 жилийн өмнө програмын нэрсийг заавал > орчуулах шаардлагагүй гэж тогтож байсан санагдана. Хэрвээ хөрвүүлбэл > транслитараци буюу latun useg->Кирил үсгээр нь буулгана гэж тогтож > байсан. Энэ нь хайлтын машинуудад тохиромжтой гэж. Дуудлагаар нь хэдий > дажгүй боловч програмын ерөнцөд давуу тал авчирч чадахгүй гэж үзэж > байсан санагдана. > 2. Зохиогчийн нэрс. Eitan Isaacson эсвэл Эйлтан Исааксон. Хүний нэрсийн > хувьд галигчлах нь түмэн зөв гэж бодож байна. Латинаар авлаа гээд 1-д > дурдсан шиг давуу тал байхгүй. Дээр нь бид сонин сэтгүүлд галиглаж > бичээд л заншсан ард түмэн. Исаак Ньютон гэх мэтээр л бичдэг. Энэ нь > бараг заншил болоод тогтсон зүйл гэж бодож байна. > 3. Товчилсон нэр. Үүнийг Эрдээ эгчийн саналаар латинаар нь үлдээх > саналтай байна. Тэгэхээр бүх ГНОМЕ->GNOME, КДЭ->KDE болгохнээ. IBM, SUN > гээд ер нь хэвээрээ байвал ойлгомжтой байна. Ийм copyrighted > trademark-уудыг орчуулах хориглосон хууль ч европд байдаг юм билээ шүү! > 4. Товчилборын үсэг. _File жишээлбэл _F гэж тогтсон байдаг. Үүнийг > стандартчлах хэрэгтэй байна. Үүнийг хэн нэг нь аваад боловсруулах > хэрэгтэй байна. Үсрээд л өргөн хэрэглээний 200 үг л байгаа болов уу гэж > бодож байна. > 5. Монгол товчилборуудыг тогтох. Заавал Латин руу шилжүүлэхгүйгээр CTRL > +F дарахад шууд хайлтын диалог гарч ирдэг баймаар байна. Өөрөөр хэлбэл > орчуулсан програмаа хэрэглэж байгаа туршлагаас харж байхад > товчилборуудыг латин байрлалтай нь давцуулаад заншчихвал зүгээр > санагдсан. CTRL+F=CTRL+Ө гэх мэтээр. > > Мөн Терминологт оруулсан үг орчуулга хийж байхад тааралдвал баруун талд > нь харагдаж байгаа шүү. Тиймээс нэр томьёог очуулахдаа заавал нэг үгээр > буулгах биш үйл үг бол ийм. Нэр үг бол тийм. Тийм байдлаар орж байвал > ингэнэ гэх мэтээр орчуулах хэрэгтэй. Жишээлбэл: display->дэлгэц (нэр > үг), харуулах (үйл үг) эсвэл on->идэвхтэй(төлөв), идэвхжүүл(тушаал), -д > (дагавар) гэх мэтээр тайлбарлан орчуулбал орчуулга хийж байгаа хүнд илүү > тустай болно. Харин доор байгаа орчуулагчийн талбарт нь байгаа баахан > урт файлын нэрсийг устгаад хоосон үлдээх эсвэл санаагаа үлдээж явна уу. > > г.х., > Бадаа > > > Am Dienstag, den 23.03.2010, 19:44 +0000 schrieb Erdenechimeg Myatav: > > Програмын нэрийг монгол болгож чадахыг нь нэр оноогоод болохгүйг нь > > галиглаад явах уу? Тэгэхгүй бол монгол дагавартай гадаад үгийн > > цуглуулга шиг болж мэдэх юм гэж бодоод байна. Асуух зүйл > > > > Accerciser Manual v0.2.0 > > > 1. Accerciser гарын авлага v0.2.0 > > 2. Дагалдах хэрэгслийн гарын авлага v0.2.0 > > 3. Дагалдах хэрэгслийн(Accerciser) гарын авлага v0.2.0 > > > > аль нь тохиромжтой вэ? Аль зарчмыг баримталсан зүйтэй вэ? > > > > Тайлбар бичиж байх үед 3-р бичлэг маш тохиромжтой байна. > > > > > > Жич: терминолог буюу нэр томьёо оруулсан нь их таалагдаж байна. > > Тэндээсээ үгийн хэлэлцүүлэг шууд холбогдчихвол бүүр гоё болохоор > > байна. > > Алтан загасны эмгэн шиг л би давраад байгаа биз :-) > > > > > > Ёсолсон, > > Эрдээ, > > > > ------------------------------------------------------------------------------ > > Download Intel® Parallel Studio Eval > > Try the new software tools for yourself. Speed compiling, find bugs > > proactively, and fine-tune applications for parallel performance. > > See why Intel Parallel Studio got high marks during beta. > > http://p.sf.net/sfu/intel-sw-dev > > _______________________________________________ Openmn-gnome mailing list Ope...@li... https://lists.sourceforge.net/lists/listinfo/openmn-gnome > > > ------------------------------------------------------------------------------ > Download Intel® Parallel Studio Eval > Try the new software tools for yourself. Speed compiling, find bugs > proactively, and fine-tune applications for parallel performance. > See why Intel Parallel Studio got high marks during beta. > http://p.sf.net/sfu/intel-sw-dev > _______________________________________________ > Openmn-gnome mailing list > Ope...@li... > https://lists.sourceforge.net/lists/listinfo/openmn-gnome |